Барилга хот байгуулалтын салбарын “Нээлттэй хаалганы өдөр” болов

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ой өнөөдөр тохиож, Монголын барилгачдын өдөр арга хэмжээг БХБЯ-аас зохион байгуулан Барилгын салбарын аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулан оролцлоо. Хот байгуулалт, хөгжлийн газраас нийт 8 нэгжийн чиг үүрэг, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар иргэд олон нийтэд ажлаа нээлттэй танилцууллаа.