Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох шинэ хот /аэросити/-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө шинэчлэн батлагдаа

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдсан Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох шинэ хот /Аэросити/-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулагдаж Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор батлагдлаа.

Шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсанаар тухайн бүс нутагт хөрөнгө оруулахаар төлөвлөж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад баримтлах хот төлөвлөлтийн бодлого тодорхой болж байна.

Шинээр байгуулахаар төлөвлөж буй хотод 9479 өрхийн 34119 хүн оршин суух бөгөөд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу худалдаа, үйлчилгээ хосолсон эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, холимог тээврийн нэгдсэн логистикийг хөгжүүлэхээр тусгагдсан.

Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох шинэ хот /Аэросити/-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын хүн амын нягтралыг задлах, дагуул хаяа хот тосгодыг хөгжүүлэх, шинээр ажлын байр нэмэгдүүлэх, шинэ техник технологийг нутагшуулах зэрэг олон талын ач холбогдолтой.

Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох шинэ хот /Аэросити/-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний мэдээллийг ………… линкээс харна уу.