Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар зарлигт “Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх мөрөг нөлөөллийг бууруулах, хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх, согтууруулах ундааны зүйл хор уршиг, сөрөг нөлөөг сурталчлан таниулах” талаар тусгагдсан байна.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Цагдаагийн байгууллагаас Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран 2022 оны 11 сарын 11-ээс 12 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд “НАМАЙГ АЛГАС” нөлөөллийн аян улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна.
Хамт олон, найз нөхдийн архидалт, архи согтууруулах ундааны хэрэглээ, буруу үзэгдэл үйл явдлаас залуу үеийг татгалзуулж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хосууд гэр бүлдээ цаг зарцуулах, бүх нийтэд хэрэглээний ЗӨВ ХАНДЛАГА, ЗӨВ СОНГОЛТ, ШИНЭ СОЁЛЫГ ДЭМЖИХ ТӨЛӨВШҮҮЛЭХ-ийг уриалж байна.
“Намайг алгас” би уухгүй.
“Намайг алгас” би гэр бүлтэйгээ өнжинө.
“Намайг алгас” хүүхдүүд минь хүлээж байгаа.
“Намайг алгас” эхнэр/нөхөр минь хүлээж байгаа.
“Намайг алгас” би өөр төлөвлөгөөтэй.
“Намайг алгас” би бэлтгэлдээ явна.
“Намайг алгас” би эрт харина.
“Намайг алгас” би жолоо барина.
“Намайг алгас” би эрүүл хооллож байгаа.
“Намайг алгас” би заал авна.
“Намайг алгас” би эрт амарна.
“Намайг алгас” би маргааш ажилтай.
“Намайг алгас” би маргааш хичээлтэй.