“Цахим засаглал” хөтөлбөрийг хэрэгжvvлэх зорилтын хvрээнд Засгийн газрын 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн № 44 дvрээр тогтоол гарч, 2005 онд батлагдсан дээрх стандартыг бvх төрийн байгууллагуудын албан хэрэгт мөрдөхийг vvрэг болгож байгаа тул цаашид ЮНИКОД ашиглан албан бичиг хөтлөх шаардлагатай болсон байна.
Монгол улсын Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлөөс “Монгол хэлний компьютерийн орчны тогтолцоо. Кирилл ба монгол үсгийн нэгдсэн код” MNS 5552 : 2005 үндэсний стандартыг батлан гаргасан.
Уг стандарт нь Монгол улсын хэмжээнд захиргаа, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний баримт бичгийг үйлдэх, мэдээллийн сан байгуулахад заавал дагаж мөрдөх кирилл, монгол үсгийн нэгдсэн кодыг тогтоосон бөгөөд түүний хавсралт нь үндсэн латин үсгийн нэгдсэн кодыг агуулж байна.
Батлагдсан MNS 5552 : 2005 үндэсний стандарт нь
1) ISO/IEC 10646-1:1993(E), Universal Multiple-Octet Coded Character Set (UCS);
2) Нэгдсэн кодын стандартын 3.0 хувилбар, Юникод консорциум, 2000; зэрэг норматив техникийн баримт бичгүүдэд бүрэн нийцэж байгаа болно.
Энэ стандартыг мөрдсөнөөр бидэнд өнөөдөр түгээмэл тохиолддог кирилл бичгийн олон янзын кодыг хэрэглэж байгаагаас үүсдэг зөрчилтэй байдлыг шийдвэрлэх юм.