Тус газар Удирдлагын академийн багш, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор А.Алтанзулыг урьж, нийт албан хаагчдадаа “Төрийн албаны тухай хуулийн (шинэчилсэн найруулга) онцлог зохицуулалт”-ын сэдэвт сургалтыг зохион байгуулав.
Энэхүү сургалтын зорилго нь 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс дагаж мөрдөхөөр батлагдсан Төрийн албаны шинэчилсэн найруулгын талаарх хуулийг судлан, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах, төрийн албан тушаалд тавигдах шаардлага, хууль зөрчсөн албан хаагчид хүлээлгэх хариуцлагын зохицуулалтыг боловсронгуй болгосон зэрэг хуулийн зохицуулалтын талаар тодорхой тайлбарлаж, ойлголтыг өглөө.
Сургалтад байгууллагын нийт 117 албан хаагч оролцлоо.