Нийслэл хот үүсгэн байгуулагдсны 379 жилийн ойн баярыг угтан нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан нийгмийн эмзэг бүлгийн нэг болох аав, ээжээсээ өнчирч хоцорсон, эцэг эх нь асран хамгаалах чадваргүй, эсвэл бүр хорвоод хүн болж мэндлээд “гологдсон”, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн халуун дотно гэр болсон “Хүүхдийн төв сувилал” нэртэй асрамжийн газарт өсөн торниж буй 45 хүүхдэд буяны гараа сунгалаа.
Монгол улсын хэмжээнд 1 сартайгаас 3 нас хүртлэх өнчин хүүхдийн асрамжийн газар цор ганц байдаг бөгөөд улсын төсвөөс санхүүждэг тул ажиллах хүчин төдийлөн хангалттай биш ч сайхан сэтгэлт хүмүүсийн өгсөн хандив, тусламжаар бяцхан үрс эрүүл энх өсөн торниж байна.
Бидний зүгээс бяцхан үрсийг өөрийн хүүхэд шигээ хайрлан өсгөж буй ачит багш, эмч нарт талархал илэрхийлэн, хүнд нөхцөлд нойр, хоолоо хасан байж ажилладаг тэдний ажлын ачааллыг хөнгөвчлөх, хүүхдүүд эрүүл орчинд амьдрах боломжийг бүрдүүлэхэд нь бага ч болов нэмэр болохыг зорьсон юм.
Монголын үрс маш олон болох болтугай