Авто зам, замын байгууламж барих ажлын төлөвлөлт, зураг төсөл батлах үе шатанд өөрчлөлт орлоо

           Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйл, Зам тээвэр, Барилга хот байгуулалтын Сайдын 2010 оны 155 дугаар тушаалаар батлагдсан “Аймаг, Нийслэл, Хотын ерөнхий Архитекторын дүрэм”-ийн хүрээнд байгууллагаас үзүүлж буй үйлчилгээг олон нийтэд ил тод байлгах, хот байгуулалтын мэдээллийн сан, архивыг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж авто зам, замын байгууламжийн зөвшөөрлийн үе шатны ажлыг хялбар болгож байна.

        Цаашид авто зам, замын байгууламж барих хүсэлтийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр батлагдсан маягтын дагуу хүлээн авч Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдсэн байршилд Улаанбаатар тотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөний төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг мөрдөн авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар батална. Даалгаварын дагуу боловсруулсан загвар зургийг батлах бөгөөд үүнтэй холбоотой ажлын зураг боловсруулах ажлыг мэргэжлийн байгууллага хариуцан зохион байгуулна.

 

Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар авахад бүрдүүлэх материал:

д/д Бүрдүүлэх материал Холбогдох байгууллага Тайлбар
1 Иргэн, хуулийн этгээдийн албан бичиг /өргөдөл/ Хүсэлт гаргагч Хөрөнгийн эх үүсвэр, хэрэгжүүлэх хугацааг тусгах
2 Иргэн, хуулийн этгээдийн гэрчилгээ /үнэмлэх/ Хүсэлт гаргагч Хуулбар
3 Захирамж, шийдвэр Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /хүсэлт гаргагч/ Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барих бол НАЗХГ-тай зөвшилцсөн баримт ирүүлэх
4 Нэгж талбарын давхцал Нийслэлийн Газрын алба /хүсэлт гаргагч/ Тусгай хамгаалалттай газарт төлөвлөх бол БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газрын нутгийн удирлагын газраас тодруулга авна:
4 Төлөвлөж буй авто зам, замын байгууламжийн схем зураг Хүсэлт гаргагч ts.tumen-od@mpa.ub.gov.mn цахим хаяг болон CD-ээр ирүүлнэ
5 Газрын одоогийн байдлын фото зураг Хүсэлт гаргагч Сүүлийн 14 хоногийн байдлаар

 

Авто зам, замын байгууламжийн загвар зураг батлах:

д/д Бүрдүүлэх материал
1 Батлагдсан авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар
2 Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврын схем зураг
3 Авто зам, замын байгууламжийн агвар зураг
4 Трассын байгуулалт, ерөнхий төлөвлөгөөг тоон байдлаар хавсаргах /CD/

Авто зам, замын байгууламжийн загвар зургийн бүрдэл

1 Нүүр хуудас /Батлагдах/
2 Орчны тойм /Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах/
3 Тайлбар бичиг, төлөвлөлтийн санаа
4 Трассын байгуулалт, ерөнхий төлөвлөгөө /Батлагдах/
5 Номенклатур
6 Газар зохион байгуулалт, гудамжны орон зайн шийдэл
7 Хөндлөн болон дагуу огтлол /төлөвлөлтийн налууг тооцсон байх/
8 Замын байгууламжийн зураглал
10 Харагдах байдал /Одоогийн байдлын фото зургийг хавсаргах/

 

Хүсэлт гаргах маягтыг ҮЙЛЧИЛГЭЭ цэснээс хандаж авна уу