Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

  1. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах” НХТЕТГ/201802002 дугаартай ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
  • Ерөнхий танилцуулга, туршлагын талаарх мэдээлэл
  • Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Гүйцэтгэгч нь дараах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байна.

Барилга хот байгуулалтын сайдын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 89 дүгээр тушаалаар батлагдсан “Хот байгуулалтын баримт бичиг, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ын 1.1.1. Бүс нутгийн хөгжлийн төсөл, чөлөөт бүс, аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл, ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн суурь судалгаа, 1.1.2. Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн суурь судалгаа боловсруулах, 1.2.6. Техник, эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв боловсруулах тусгай зөвшөөрөл.

  • Хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын мэдээлэл, бүтээлийн жагсаалт
  • Голлох мэргэжилтэн, инженер, техникийн ажилчдын товч танилцуулга /CV/

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болох бөгөөд дээрх заалтууд ижил үйлчилнэ.

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 24–ны өдөр хүртэлх хугацаанд өдөр бүр 08:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 11:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Тендерийн материалыг Цахим худалдан авах ажиллагааны систем /www.tender.gov.mn/ хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр /pdf/-ээр илгээнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна.

 

 

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар

Улаанбаатар хот-15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж 7/1,

Нийслэлийн засаг захиргааны II байр, Хангарди ордон

13 давхар, 1302 тоот, Утас: 11-321943