Тендер шалгаруулалтын нэр: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх орон сууцны Худаг усны 36 дугаар байр, Дулааны 18 айлын 18 дугаар байруудыг дахин төлөвлөж, барилгын судалгаа, загвар зураг төсөл боловсруулах ажил
Тендер шалгаруулалтын дугаар: НХТЕТГ/201805004
- Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх орон сууцны Худаг усны 36 дугаар байр, Дулааны 18 айлын 18 дугаар байруудыг дахин төлөвлөж, барилгын судалгаа, загвар зураг төсөл боловсруулах ажил-ыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
- Ерөнхий танилцуулга, туршлагын талаарх мэдээлэл
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх/
- Барилга, хот байгуулалтын яамны
- 1.2. Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн суурь судалгаа
Эсвэл:
- ЗТ-9.2 Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн суурь судалгаа боловсруулах тусгай зөвшөөрөлтэй байх /Хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх/
- Архитектор, инженер, техникийн ажилчдын товч танилцуулга (CV)
- Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд өдөр бүр 08:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд битүүмжилсэн мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 06 дугаар сарын сарын 08-ны өдрийн 10:00 цагийн дотор ирүүлнэ үү.
- Тендерийн материалыг Цахим худалдан авах ажиллагааны систем (tender.gov.mn) хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна.
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар
Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж 7/1,
Нийслэлийн засаг захиргааны II байр 13 давхар 1304 тоот, Утас: 11-315301