- Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь Хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хотын шинэ дэд төвд нийслэлийн нутгийн захиргааны төвийг байгуулах зураг, төсөв боловсруулах НХТЕТГ/201802003 дугаартай ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
- Ерөнхий танилцуулга, шинэлэг санаа, туршлагын талаарх мэдээлэл
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх/
- Ерөнхий гүйцэтгэгч нь дараах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байна. /Хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх/
- “Хот байгуулалтын баримт бичиг, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажи гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ын нэгдүгээр хавсралтын 2.2-т заасан шаардлагыг хангасан байх.
- “Хот байгуулалтын баримт бичиг, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ын нэгдүгээр хавсралтын 1.2.4; 1.2.5; 1.2.6; 1.4.2-т заасан шаардлагыг хангасан байх /Түншлэлийн хэлбэрээр оролцож болох ба туслан гүйцэтгэгч нь дээрх тусгай нөхцлүүдийг хангасан байх/
- Сүүлийн 3-н жилд /2015, 2016, 2017 он/ хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын мэдээлэл, бүтээлийн жагсаалт /Төр, захиргааны барилга, байгууламжийн зураг төсөл/
- Голлох мэргэжилтэн, инженер, техникийн ажилчдын товч танилцуулга (CV)
- Нийслэлийн шүүхийн төрөлжсөн архив, харъяа татвар, нийгмийн даатгалын газраас авсан тодорхойлолт /Тодорхойлолтуудыг тус тендер зарлагдсанаас хойш гаргаж ирүүлэх/
- Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 04 сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд өдөр бүр 08:30-17:30 цагийн хооронд авч болох бөгөөд битүүмжилсэн мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 04 дүгээр сарын сарын 16-ны өдрийн 09:00 цагийн дотор ирүүлнэ үү.
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болох ба дээрх заалтууд ижил үйлчилнэ.
Тендерийн материалыг Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна.
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар
Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж 7/1,
Нийслэлийн засаг захиргааны II байр 11 давхар хурлын танхим, Утас: 11-321943