Тендерийн урилга

Тендер шалгаруулалтын нэр:Гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор Орон сууц болон олон нийтийн зориулалттай барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ хийж, бат бэх, найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гаргах ажил
Тендер шалгаруулалтын дугаар:НХБХГ/202303002

Хот байгуулалт, хөгжлийн газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор орон сууц болон олон нийтийн зориулалттай барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ хийж, бат бэх, найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гаргах ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Багцгүй.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 750 000 (Долоон зуун тавин мянган) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Хүчинтэй байх хугацаа: 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг дуустал.

Тендерийг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 30 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 45 минутад зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, Наадамчдын зам-1200, Нийслэлийн Нутгийн захиргааны төв цогцолбор байр,

Хангарди ордон, 2 давхар, Хот байгуулалт, хөгжлийн газар,

Барилга байгууламжийн чанарын хэлтэс

Утас: 11-315355

www.tender.gov.mn, www.uda.ub.gov.mn