Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар байгууллагын удирдлагуудын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 1-12 дугаар хорооны Засаг дарга нартай 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр уулзалт зохион байгуулав.
Уулзалтаар Улаанбаатар хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн хангамж, Сервис центр төсөл, Дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа, Хот байгуулалтын мэдээллийн менежментийн системийн талаарх танилцуулга хийж, хороодын нутаг дэвсгэр дэх барилгажилт, хот төлөвлөлтийн талаар чөлөөт ярилцлагыг хийв.
Хороодын иргэдийн ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулахад иргэдийн саналыг авч хамтран ажиллаж, хорооны нутаг дэвсгэрт ямар төлөвлөлт хийгдсэн, ямар барилга байгууламж төр болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдах зэрэг мэдээллээр 14 хоног тутамд харилцан мэдээлэл солилцох, улирал тутам нэгдсэн уулзалтыг зохион байгуулж ажиллахаар болов.