Хүний нөөцийн хөгжил хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2017 оны арга хэмжээний төлөвлөгөө

БАТЛАВ

НИЙСЛЭЛИЙН ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗРЫН ДАРГА Э.АНАР                                                     2017 оны 02 дугаар сарын 02 өдөр  

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа Хугацаа Хамтрах байгууллага Хамрагдах албан хаагчдын тоо Батлагдсан хөрөнгө

/сая төгрөг/

НЭГ. ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, СУРГАХ ЧИГЛЭЛЭЭР:

1.1 Газрын албан хаагчдын мэдлэг мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, чадавхийг нь сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулах

– Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн тогтоол, бусад ажил үүрэгтэй холбоотой дүрэм журмаар,

– Ёс зүйн дүрэм, Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон хот байгуулалт, газрын харилцааны чиглэлээр байгууллагад мөрдөгдөх эрх зүйн акт, журмаар,

– Архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүй

– Бусад

II улирал НЗДТГ, НАГ, ХХ, бусад 109 албан хаагч 825.000
1.2 Худалдан авах ажиллагааны А3 сертификат олгох сургалт Тухай бүр НХААГ

СЯ, БХБЯ-ны дэргэд

15 албан хаагч 1.125.000
1.3 Удирдлагын Академийн 1,5-2 жилийн захиалгат ангид суралцах сонгон шалгаруулалтанд тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчийг хамруулах, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх бололцоог олгох Захиал-гын дагуу НЗДТГ 1 албан хаагч
1.4 Салбарын чиглэлээр доктор, магистрантурын сургалтад албан хаагчдыг хамрагдах боломжоор хангах Тухай бүр НЗДТГ 2-5 албан хаагч
1.5 Албан хаагчдыг мэргэшлийн зэрэг горилох болон сунгах сургалтанд суралцуулах Тухай

бүр

МАЭ,

Барилгын хөгжлийн төв, Хууль зүйн үндэсний төв

8-10 албан хаагч
1.6 Албан хаагчдад хөрвөх чадвар эзэмшүүлэх Тухай бүр Захиргаа санхүүгийн хэлтэс 70-109

Дүн

2.000.000

ХОЁР. АЖИЛЛАЖ, АМЬДРАХ НӨХЦӨЛ БОЛОЛЦОО, НИЙГМИЙН АСУУДЛЫН ТАЛААР:

Зорилт Хэрэгжүүлэх арга зам Хугацаа Зохион байгуулах хэлтэс Батлагдсан хөрөнгө

/сая төгрөг/

2.1 Ажлын байр, ажиллах нөхцлийг сайжруулах Албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах тав тухтай орчинг бий болгохын тулд өрөө тасалгааны агааржуулалт, чийгшүүлэлт, гэрэлтүүлэг, цэвэрлэгээний чанарыг дээшлүүлэх, цэцэрлэгжүүлэх ажлыг зохион байгуулах тогтмол ЗСХ, Байнгын үйл ажиллагаатай ажлын хэсэг
2.2 Ажилтнуудын орон сууц, газар өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх Орон сууц болон амины орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх жилдээ Захиргааны

зөвлөл

2.3 Шагнал, урамшил Албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, үр дүнгийн гэрээг үнэлэн олгох урамшил, тэмдэглэлт баяраар газрын албан хаагчдыг шагнаж урамшуулах:

– Төрийн дээд одон медаль 3-5 хүртэл албан хаагч

– Салбарын шагнал 15-20 хүртэл албан хаагч

жилдээ 35 албан хаагч 2.000.000
2.4 Биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулах Албан хаагчдын чөлөөт цагаар төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж, тэднийг идэвхтэй оролцуулах. /Спорт хамтлагийн жилийн ажлын төлөвлөгөө, батлагдсан удирдамжийн дагуу жилдээ 109 албан хаагч 4.000.000
2.5 Албан хаагчдад нийгэм ахуйн хөнгөлөлт үзүүлэх, тэтгэвэрт гарсан албан хаагчдад тэтгэмж олгох Газрын Хөдөлмөрийн дотоод журмын

· 10.2.”б” өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудыг жилд 2 удаа хүлээн авах 100 000 төгрөг

· 10.3. “б” Ажилтны 16–аас доош насны хүүхэд бүрт бэлэг авахад нь зориулж 20 000 төгрөг

· 10.3. “б” Шинэ жилийн баяраар гэр бүлд нь бэлэг авахад зориулж 25.000 төгрөг

· 10.2.”а” Албан хаагчийн гэр бүлд шинэ хүүхэд мэндэлсэн, 1 хүртэл насны хүүхэд үрчилж авсан бол 100.000 төгрөг

жилдээ 8 ахмад

140 хүүхэд

109 албан хаагч

15 хүүхэд

1.600.000

2.800.000

3.425.000

1.500.000

2.6 Ажил олгогчоос олгох тэтгэмж, нэг удаагийн урамшуулал Газрын Хөдөлмөрийн дотоод журмын

· 9 дүгээр зүйлийн 9.5 дах заалтын дагуу эрхэлсэн ажлаа үр дүнтэй биелүүлж өндөр амжилт гаргасан болон газрын хэмжээнд чухал ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөр, томоохон хэмжээний судалгааны ажилд идэвхи санаачилгатай оролцсон ажилтныг Улсын баяр, Нийслэлийн өдөр, салбарын баярын өдрөөр 1 сарын үндсэн цалингаар урамшуулна.

· 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалтын дагуу албан хаагчдын жилийн ажлын Үр дүнгийн гэрээний үнэлгээг харгалзан 3 хүртэлх сарын үндсэн цалингаар урамшуулна.

· Тойрон аялал /1 хэлтэс урамшуулах/

Тэмдэглэлт баярын үеэр

2, 4-р улиралд

3-р улиралд

9 албан хаагч

1-2 албан хаагч

109 албан хаагч

4.950.000

3.000.000

1.725.500

Дүн

25.000.000

НИЙТ ТӨСӨВТ ӨРТӨГ

27.000.000

ЗӨВШӨӨРСӨН: ОРЛОГЧ ДАРГА Ш.УРТНАСАН

ХЯНАСАН: ЗАХИРГАА, САНХҮҮГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Д.УРАНЦЭЦЭГ

БОЛОВСРУУЛСАН: АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Ч.БАДАМХАНД