Хүний нөөцийн хөгжил хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2016 оны төлөвлөгөөний биелэлт

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Төлөвлөгөөний хэрэгжилт

Нэг. Хүнийг хөгжүүлэх, сургалтын чиглэлээр:

1.1

Газрын албан хаагчдын мэдлэг мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, чадавхийг нь сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулах

– Ёс зүйн дүрэм, Авилга ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон хот байгуулалт, газрын харилцааны чиглэлээр байгууллагад мөрдөгдөх эрх зүйн акт, журмаар

– Архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүй

– Бусад

Газрын албан хаагчдаас гадаадын 9 удаагийн сургалтанд 12 албан хаагч, дотоодын 24 удаагийн сургалтанд давхардсан тоогоор 215 албан хаагч суралцаж, сургалтын мэдээ тайлан гаргав.

  • Зөвлөх инженер, Мэргэшсэн архитектур, мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтанд 8 албан хаагч хамрагдаж, мэргэшсэн зэрэг авав.
  • www.ihat.ulaanbaatar.mn программын талаар шинэ албан хаагчдад 2 удаа сургалт зохион байгуулав.
  • Нийслэлийн Архивын газраас Архив, албан хэрэг хөтлөлтийн edoc програмыг нэвтрүүлэх сургалт зохион байгуулав.
  • Газрын нийт албан хаагчдын дунд Өргөдөл гомдлын шийдвэрлэлт болон мэдээллийн менежментийн талаар ХБГКМХэлтэстэй хамтран сургалт зохион байгуулав.
  • Захиргааны ерөнхий хуулиар НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Хууль зүйн яам хамтран зохион байгуулсан сургалтанд албан хаагчдаа 2 ээлжээр хуваарь гарган хамруулав. Сургалтанд109 албан хаагч оролцов.
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу 04 дүгээр сарын 01-ний өдөр нутгийн захиргааны байгууллагуудын дунд “Архив, албан хэрэг хөтлөлтийн үзүүлэх сургалт”-ыг зохион байгуулав. Үзүүлэх сургалтанд нутгийн захиргааны 20 гаруй байгууллагын Архив, бичиг хэрэг болон тухайн хариуцсан нэгжийн дарга зэрэг нийт 36 албан хаагч оролцов.
1.2 Худалдан авах ажиллагааны А3 сертификат олгох сургал
1.3 Удирдлагын Академийн 1,5-2 жилийн захиалгат ангид суралцах сонгон шалгаруулалтанд тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчийг хамруулах, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх бололцоог олгох
1.4 Салбарын чиглэлээр доктор, магистрантурын сургалтанд албан хаагчдыг хамрагдах боломжоор хангах
1.5 Албан хаагчдыг мэргэшлийн зэрэг горилох болон сунгах сургалтанд суралцуулах
1.6 Албан хаагчдад хөрвөх чадвар эзэмшүүлэх

Хоёр. Ажиллаж, амьдрах нөхцөл бололцоо, нийгмийн асуудлын талаар:

Зорилт Хэрэгжүүлэх арга зам  Төлөвлөгөөний хэрэгжилт

2.1

Албан хаагчдын эрүүл мэндэд анхаарах

Албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах
  • Албан хаагчдаа эмнэлгийн үзлэгт хамруулахаар эмнэлгүүдийн судалгаа явуулж, Хавдар судлалын үндэсний төвтэй гэрээ байгуулан 114 албан хаагчийг үзлэг шинжилгээнд хамруулж, 59 албан хаагчид В гепатитын I, II, III ээлжийн вакцин хийлгэв.
2.2 Ажлын байр, ажиллах нөхцлийг сайжруулах Албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах тав тухтай орчинг бий болгохын тулд өрөө тасалгааны агааржуулалт, чийгшүүлэлт, гэрэлтүүлэг, цэвэрлэгээний чанарыг дээшлүүлэх, цэцэрлэгжүүлэх ажлыг зохион байгуулах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажлын хэсэг байгуулж, жилийн ажлын төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг ханган ажиллав.
  • Албан хаагчдын ажилласан жил, цалин, ТАХ-ын удаан жилийн нэмэгдлийг нэмэгдүүлэн тушаал гарган батлуулав.
  • Нийслэлийн Засаг даргын захирамжаар 44 албан хаагчийн зэрэг дэвийг нэмэгдүүлэн олгов.
2.3 Ажилтнуудын орон сууц, газар өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх Орон сууц болон амины орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх
  • Сонгинохайрхан дүүргийн Баянголын аманд албан хаагчид нэгдсэн байдлаар гэрээ байгуулан зуслангийн байр бариулж эхлэв.
2.4 Шагнал, урамшил Албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, үр дүнгийн гэрээг үнэлэн олгох урамшил, тэмдэглэлт баяруудаар газрын ажилтнуудыг шагнаж урамшуулах:

-Төрийн дээд одон медаль 10-15 хүртэл албан хаагч

-Салбарын шагнал 15-20 хүртэл албан хаагч

  • Тайлант хугацаанд Ардын хувьсгалын 95 жилийн ой, Барилгын 90 жил, салбарын ой, жилийн эцсийн ажлын үзүүлэлтээр хангалттай сайн ажилласан албан хаагчдын тодорхойлолтыг боловсруулан хүргүүлж, НИТХ, Нийслэлийн Засаг дарга, БХБЯ, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн өргөмжлөл болон бусад шагналаар 58 албан хаагч шагнуулав. Мөн Барилгын 90 жилийн ойн Хүндэт тэмдгээр газрын 70 албан хаагч шагнагдав.
2.5

Биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулах

  • Албан хаагчдын чөлөөт цагаар төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж, тэднийг идэвхтэй оролцуулах./Спорт хамтлагийн жилийн ажлын төлөвлөгөө, батлагдсан удирдамжийн дагуу/
  • Тойрон аялал зохион байгуулах
  • Газрын даргын тушаалаар байгуулагдсан спорт хамтлаг жилийн ажлын төлөвлөгөөний дагуу нийслэл, агентлагаас зохион байгуулсан тэмцээнүүдэд амжилттай оролцов.
  • Байгууллагын ажилтнуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, нийгмийн идэвхийг өрнүүлэх ажлын хүрээнд алба, хэлтсүүдийн дунд зохион байгуулагдсан Хаврын спорт 3 төрөлт тэмцээнийг 2016 оны 04 дүгээр сарын 08, 09-ны өдрүүдэд зохион байгуулав.
  • Байгууллагын ажилтнуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, нийгмийн идэвхийг өрнүүлэх ажлын хүрээнд алба, хэлтсүүдийн дунд “Яг түүн шиг” шоу тэмцээнийг 3-р улиралд зохион байгуулав.
2.6

Албан хаагчдад нийгэм ахуйн хөнгөлөлт үзүүлэх, тэтгэвэрт гарсан албан хаагчдад тэтгэмж олгох

Газрын Хөдөлмөрийн дотоод журмын

· 10.2.”б” өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудыг жилд хоёр удаа хүлээн авах 100 000 төгрөг

· 10.3. “б” Ажилтны 16 –гаас доош насны хүүхэд бүрт бэлэг авахад нь зориулж 15 000 төгрөг

· 10.3. “б” Шинэ жилийн баяраар гэр бүлд нь бэлэг авахад зориулж 25.000 төгрөг

· 10.2.”а” ажилтны гэр бүлд шинэ хүүхэд мэндэлсэн 1 хүртэл насны хүүхэд үрчилж авсан бол 100.000 төгрөг

  • Газрын дотоод журмын дагуу 35 албан хаагчид тэтгэмж, урамшуулалд 9700000 /есөн сая долоон зуун мянга/, сургалтанд 2314800 /хоёр сая гурван зуун арван дөрвөн мянга найман зуу/, спортын арга хэмжээнд 4320000 /дөрвөн сая гурван зуун хорин мянга/, сар шинийн баяр, ахмадын баярыг тохиолдуулан хүндэтгэлийн арга хэмжээнд 1020000 /нэг сая хорин мянга/, шагналд 1110000 /нэг сая нэг зуун арван мянга/, эмнэлгийн үзлэгт 11400000 /арван нэгэн сая дөрвөн зуун мянга/, Эх үрсийн баярыг тохиолдуулан албан хаагчдын 200 хүүхдэд бэлэг авахад 3000000 /гурван сая/, хагас жилийн ажлын Үр дүнгийн гэрээний урамшуулалд 103 албан хаагчид 43700000 /дөчин гурван сая долоон зуун мянга/, шинэ оны баярыг тохиолдуулан 125 албан хаагчид бэлэг авахад зориулж 3125000 /гурван сая нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг тус тус тушаалаар олгов.
2.7

Ажил олгогчоос олгох тэтгэмж, нэг удаагийн урамшуулал

Газрын Хөдөлмөрийн дотоод журмын

· 9 дүгээр зүйлийн 9.5 дах заалтын дагуу эрхэлсэн ажлаа үр дүнтэй биелүүлж өндөр амжилт гаргасан болон газрын хэмжээнд чухал ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөр, томоохон хэмжээний судалгааны ажилд идэвхи санаачилгатай оролцсон ажилтныг Улсын баяр, Нийслэлийн өдөр, салбарын баярын өдрөөр 1 сарын үндсэн цалингаар урамшуулна.

· Үр дүнгийн гэрээний урамшуулал /хагас бүтэн жилээр/

Хянасан: Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Д.Уранцэцэг

Биелэлт гаргасан: Ахлах мэргэжилтэн Ч.Бадамханд