Энэхүү булангаас хуулийн талаарх асуулт хариултыг авах боломжтой.
/Сэтгэгдэл бичиж асуултаа тавиарай/
Хот байгуулалт, хөгжлийн газар
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг
Энэхүү булангаас хуулийн талаарх асуулт хариултыг авах боломжтой.
/Сэтгэгдэл бичиж асуултаа тавиарай/
Comments are closed.
Баянгол дүүргийн 3 хорооны иргэн байна. 35, 36-р байрны дахин төлөвлөлтийн талаар асуух зүйл байна. Дахин төлөвлөлтөнд орсон энэ газар дээр заавал зочид буудал барих гээд байгааг талбарлаж өгнө үү
тайлбарлаж өгнө үү. хууль эрх зүйн үүднээсээ хувьчлагдсан байрны талбай дээр заавал барих ёстой юу. Мөн зай талбай муутай ийм газар 16 давхар зочид буудал, 180 айл яаж оршин суух, эрүүл ахуйн шаардлага хэр зэрэг хангагдаж байхыг хэлж өгөөч.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 17, 18, 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Улаанбаатар хотын төлөвлөлтийн баруун-1 бүсийн Баянгол дүүргийн орон сууцны 2, 3 дугаар нэгж хорооллын ерөнхий төлөвлөгөө, 444.0 га талбайд ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батласан байна. Тус хэсэгилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төсөл хэрэгжүүлэгч Гэрэгэ Констракшн ХХК нь архитектур төлөвлөлтийн даалгавар болон загвар зургаа батлуулсан байна.
Сайн байна уу. Мэдээлэл авах гэсэн юм. Манай газар дээр хэдэн жилийн өмнө нэг компани барилга барина гэж гэрээ хийчээд АТДаалгавар авчаад барьсан ч юм байхгүй алга болчихлоо. Одоо бид нар өөрсдөө барих гээд өөрсдөө АТДаалгавар шинээр авч болох уу?