Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалт, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/866 дугаар захирамж, Нийслэлийн Ерөнхий архитекторын 2023 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 2023/01 дүгээр албан даалгавар зэрэг хууль, захирамжийг үндэслэн Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мэдээллийг ил тод, нээлттэй, үнэн зөв, хүртээмжтэй байлгах зорилгоор нийслэлийн хэмжээнд иргэн, хуулийн этгээдэд 2016 оноос өмнө батлан олгосон боловч баригдаагүй барилга байгууламжийн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалж, хот байгуулалтын мэдээллийн санд өөрчлөлт оруулах ажил хийгдэж байна. Үүнд:
- Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлтэй барилга байгууламж 14629
- 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс өмнө бүргэлтэй барилга байгууламж 6064
- Баригдаж байгаа барилга байгууламж 1437
- Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээтэй барилга байгууламж 558
- Шинэчлэн батлуулсан Архитектур төлөвлөлтийн даалгавар 1102
- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилга байгууламж 456
- Төрийн байгууллагын барилга байгууламж 867
- Цуцлах 1642 барилга байгууламжийн 720 Архитектур төлөвлөлтийн даалгавар байна.
Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх үүднээс Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт заасан “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх.” заалтын дагуу иргэн хуулийн этгээдэд СОНСОХ АЖИЛЛАГАА явуулж байна.
Захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжтой тул иргэн, хуулийн этгээд хариу тайлбар, холбогдох бичиг баримтыг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дотор Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт ирүүлэхийг мэдэгдье.
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар www.uda.ub.gov.mn