Нийт хүүхэд, багачууддаа баяр хүргэе

Эх орны минь ирээдүй болсон нийт хүүхэд, багачууддаа Халуун баярын мэнд хүргэе.

Эх үрсийн баярыг тохиолдуулан Хот байгуулалт, хөгжлийн газар, “Нямжав урлан сан”-тай хамтран тус байгууллагын албан хаагчдын хүүхдүүдийн дунд зохион байгуулсан “Tik Tok” бичлэгийн уралдааны шилдгүүдийг тодруулж шагналыг гардууллаа. Уралдаанд амжилттай оролцсон авьяаслаг, авхаалжтай хүүхэд, багачууддаа баяр хүргэе.