“Цахим алхалт-2021” аян дүнгээ нэгтгэн шилдэг алхагчид тодорлоо

Спорт хамтлагийн 2021 оны ажлын төлөвлөгөөний дагуу нийт албан хаагчдыг хөдөлгөөний энгийн дасгал болох алхалтаар хичээллэхэд уриалах, хэвшил болгох зорилгоор “Цахим алхалт-2021” аяныг 2 сарын хугацаатай зохион байгуулж, нийт 76 албан хаагч гар утсандаа PACER апликейшнийг суулган идэвхтэй алхалт хийн оролцсоноос нийлбэр дүнгээр эхний 5 байрыг шалгаруулан шагнаж урамшуулав.

Тус аянд  Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн П.Цэрэндолгор 983297 алхам алхалт хийж тэргүүлсэн бол удаах байранд Хот дахин хөгжүүлэх хэлтсийн дарга М.Мэндсайхан, гутгаар байрыг Хууль Эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Батзоригт нар эзэлж, Хууль Эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн А.Одхүү, Барилгын чанар, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн мэргэжилтэн Д.Өлзийжаргал нар шагналт тусгай байр эзлэв.