Нийслэл Улаанбаатар хотын Эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулахтай уялдуулан Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/653 дугаар захирамжаар иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэр дэх тусгай хамгаалалттай газар (Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар) нутаг болон схем зурагт үзүүлсэн байршилд хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн үйлчилгээний барилга, инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, зам, замын байгууламж, тохижилт, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбай барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх олгох, барилга байгууламж барих зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл хугацаанд түр зогсоолоо.
Тус шийдвэр нь Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангах, хот төлөвлөлтийн бодлогод тулгуурлан хотыг хөгжүүлэх, хүн ам, барилгажилтын нягтрал ихтэй бүсэд тохижилт, ногоон байгууламж, нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Дээрх захирамж гарахаас өмнө эхэлсэн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрөл болон улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх аливаа төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажил зогсохгүй хэвийн үргэлжилнэ.
merged