Мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаачдын дунд Цахим хэлэлцүүлэг зохион байгуулж байна

Мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаачдын дунд Цахим хэлэлцүүлэг зохион байгуулж байна

Мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаачдын дунд

Цахим хэлэлцүүлэг зохион байгуулж байна

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд олон нийтийн оролцоог хангах, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, шинжлэх ухааны академи, их дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачдад төлөвлөлтийн талаарх мэдээлэл өгөх, тэдний санал, зөвлөмжийг тусгах зорилгоор шат дараалсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийг 2021 оны 2 дугаар сарын 24-ны өдрөөс 3 дугаар сарын 05-ны өдрийн хооронд цахим хэлбэрээр 7 дэд сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчид хотын хөгжилд хувь нэмрээ оруулахуйц шинэлэг, бүтээлч санаа, санал, зөвлөмж өгч байна. Эхний 4 дэд сэдвийн хэлэлцүүлэг хийгдсэн бөгөөд 3 дугаар сарын 03-ны өдөр Байгаль орчин, 3 дугаар сарын 04-ний өдөр Аялал жуулчлал, 3 дугаар сарын 05-ны өдөр Нийгэм, эдийн засаг, хөрөнгө оруулалт гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийгдэнэ.

Хэлэлцүүлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/UB2040 холбоосоор нэвтрэн авна уу.

Hutulbur
Google+ Linkedin