Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай Нэхмэлийн шар байрнуудын дунд барилга барих зориулалтаар олгогдсон газрын эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/312 дугаар захирамжаар цуцалсан.
Тус байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Асиан сити” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Нийслэлийн Ерөнхий архитекторын баталсан тохижилтын загвар зургийн дагуу 0.2 га талбайд 40 авто машины зогсоол, явган хүний зам, хүүхдийн тоглоомын болон спорт талбай, ногоон байгууламжийг бүрэн тохижууллаа.
Ингэснээр дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан 35а, 35б, 14, 37а дугаар байрны 700 гаруй өрхийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүллээ.