Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/374 дугаар захирамжийн дагуу хийгдэж байгаа “Эко орчин-цэвэр агаар” аяны хүрээнд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Дандарбаатарын гудамж (Скадрилын хөшөөнөөс хойд зүг Цайз зах хүртэл 0,94 км)-ны дагуу үйл ажиллагаа явуулдаг 24 иргэн, аж ахуй нэгжийн төлөөлөлтэй үе шаттай уулзалт хийж байна. Тус аяны хүрээнд дүүрэг бүрд “Налуу замтай-иргэдэд ээлтэй” жишиг гудамжийг бий болгож, иргэн, аж ахуй нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, амьдрах орчноо сайжруулж тохижуулах замаар агаар, орчны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах, стандартад нийцсэн тохижилтын загвар бий болгохоор ажиллаж байна. Жишиг гудамжны тохижилтын зураг төслийг “Бизайн” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд боловсруулж байна.
Related Posts
Мэндчилгээ
- admin
- 2021-10-29
- 0
Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 382 жилийн ойн мэндийг Нийслэлийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмрээ […]
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга
- admin
- 2022-03-10
- 0
Хот байгуулалт, хөгжлийн газраас нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 […]
Улаанбаатар хотын Дагуул, хаяа, хот, тосгодын суурьшлын бүсийн хил хязгаарыг тогтоох тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа
- admin
- 2017-12-01
- 0
УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн […]