Сэлбэ дэд төв

“Сэлбэ” дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 2016 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлагдсан бөгөөд 158.2 га нутаг дэвсгэрт 23,500 хүн амтай байхаар төлөвлөсөн. Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн I үе шатны хүрээнд Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Сэлбэ дэд төвийг бий болгох ажлын хүрээнд

  • МСҮТ
  • 240 хүүхдийн цэцэрлэг
  • бизнес инкубатор төв,
  • 6.7 км авто зам,
  • 3.01 га талбайд тохижилт
  • 1000 м3 усан сан, насос станц

инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтууд хийгдээд байна.