Монгол Улсын Засгийн газар Жендерийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр үндэсний хэмжээнд зарласан “НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ – ӨӨРИЙГӨӨ, ГЭР БҮЛЭЭ, ОРЧИН ТОЙРНОО” уриан дор Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аянд Хот байгуулалт, хөгжлийн газрын хамт олон нэгдэж, Жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн хамтдаа хичээж оролцох болно.
Аяны хүрээнд зохион байгуулж буй “ЦАГААН ТУУЗТАНЫ ХӨДӨЛГӨӨН”-д нэгдэж, эмэгтэй, эрэгтэй албан хаагчдыг өөр өөрийн амьдралдаа эзэн болж, улам сайн сайхан амьдрахын төлөө эерэг арга замыг сонгож, бие биедээ ижил тэгш, хүндлэлтэй хандахыг уриалж байна.