Дэлхийн банкны зөвлөх багтай цахим хурал зохион байгууллаа

Дэлхийн банк-аас “Улаанбаатар хотын хөгжил ба уур амьсгалын өөрчлөлт* сэдэвт уулзалтыг цахимаар зохион байгууллаа. Тус уулзалтанд Дэлхийн банкны Ази Номхон далайн орнуудын Хот, тэсвэртэй байдал, газар нутгийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Хатагтай Пүүнам Пиллай илтгэлээ танилцуулав. Уг хэлэлцүүлэгт тус газрын дарга Ц.Тулга болон хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо.