НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2012-09-27 Дугаар 3/10
Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Хот байгуулалтын түхай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, Нийслзлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 08 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн саналыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
Нэг. Улаанбаатар хотод Газрын тухай хуулийн дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах, орчны тохижилтын ажлын зориулалтаас бусад хэлбэрээр шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгохыг хориглох 1300.0 га газрын хил хязгаарыг тогтоож, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайг нэмж хамруулан нэгдүгээр хавсралтаар баталсугай.
Хоёр. Хот байгуулалтын хуулийн 24 зүйлийн 24.2 дахь заалтын дагуу Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөений тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон баримт бичгийг батлуулах хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгохгүй байхыг нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Гурав. Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтын үйл ажиллагааг хуульд нийцүүлэн цаашид боловсронгуй болгох чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д даалгасугай.
3.1 Энэ тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан хуулиудыг шинээр оловсруулах, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд болон УИХ-ын тогтоолын төслийг 2012 оны 11 дүгээр сард багтаан боловсруулж хууль санаачлагчдад өргөн барих;
3.2 Улаанбаатар хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөг батлах тухай хуулийн төслийг 2012 оны 4 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн барих;
3.3 “Нийслэл Улаанбаатар хотын газар олголт, барилгажилт хот байгуулалтын нийтлэг журам”-ыг боловсруулж батлуулах;
З.4 Барилгын ажил шинээр эхлэх, өргөтгөхтэй холбоотой гарч буй зөрчлийг шуурхай, нэн даруй таслан зогсоох, шийдвэрлэх, захиргааны арга хэмжээ авах талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах;
3.5 Нийслэлийн нутаг дэвсгэрт орон сууц, олон нийтийн барилга байгууламж орчмын нийтийн эзэмшлийн зам талбай, машины зогсоол, явган хүний зам, цэцэрлэгжилтийн талбай, орц, гарц, СӨХ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн эдэлбэр газар, авто замын улаан шугам, инженерийн байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүс, ундны усны эх үүсвэрийн тэжээлийн муж болон
барилгын норм дүрэм зөрчиж олгосон газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон, эрх шилжүүлсэн, барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон Нийспэл, дүүргийн Засаг даргын захирамжийг судлан үзэж хүчингүй болгох;
З.6 Хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээнд холбогдох болон шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад дүүргийн Засаг дарга нарын хууль зөрчиж олгосон захирамжуудыг судлан үзэж хүчингүй болгох;
3.7 Энэ тогтоолын 3.5, 3.6-д заасан үндэслэлээр эзэмших, ашиглах эрх нь хүчингүй болсон газруудыг цаашид нийтийн эзэмшилд үлдээж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтанд дахин олгохгүй байх, барилга байгууламж барихыг хориглох түхай шийдвэрийн төсөл боловсруулж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барих;
3.8 Эзэмшилд олгогдсон газар дээрээ барилгын ажил эхлээгүй, барилга байгууламж бариагүй газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхэд барилга байгууламж барихтай холбоотой бичиг баримт болон оруулсан хөрөнгө оруулалтыг хянан судалж шийдвэрлэх;
3.9 Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй барилга обьектыг ус,дулаан, цахилгаанаар хангахгүй байх асуудпаар холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг өгч, хамтран ажиллах;
3.10 Төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалт, баригдах барилга байгууламжийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тухай бүр танилцуулж шийдвэр гаргүулж ажиллах;
3.11 Газрын мэдээллийн санд орсон кадастрын зураглалыг газар өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх бүртгэл, мэдээлэл, газрын төлбөр төлсөн байдалтай нь нягтлан шалгах ажлыг зохион байгуулах, кадастрын зургийг эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр урьдчилан мэдээллийн санд оруулахыг таслан зогсоох;
3.12 Барилга барихтай холбоотой бүрдүүлдэг зөвшөөрөл, баримт бичгийн бүрдүүлэхэд учирдаг хүнд суртлыг багасгах, арилгах арга хэмжээний санал бэлтгэж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулах арга хэмжээ авах;
Дөрөв. Газар эзэмших, ашиглах эрх болон барилга байгууламж барих тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлтийг дараах тохиолдолд нийслэлийн хот байгуулалт, газрын харилцаа болон холбогдох бусад байгууллагууд зохих зөвшөөрөл олгохгүй байх, зураг төсөл, техникийн баримт бичгийг батлахгүй байхыг үүрэг болгосугай.
1. Газар эзэмших, ашиглах тухай захирамж, гэрээ, гэрчилгээнд заасан зориулалтаас өөр
зориулалтаар барилга байгууламж барихаар зураг төсөв боловсруулсан;
2. Эзэмшил, ашиглалтад олгосон газрын хэмжээнээс хэтрүүлэн нийтийн эдэлбэр болон бусдын
эзэмшил газарт оруулан барилга байгууламж барихаар төлөвлөсөн;
3. Бусдын эзэмшлийн болон нийтийн эдэлбэр газар, зам талбайн орц гарцыг хааж төлөвлөсөн;
4. Шинээр барих, өргөтгөх барилга байгууламжийг орчны тохижилт, ногоон байгууламжгүйгээр төлөвлөсөн;
5. Зам, тээвэр, барилга, хот байгүулалтын сайдын 2012 оны 183 дугаар тушаалаар “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам”-ын дагуу төслийн хэлэлцүүлэг хийгдээгүй, олон нийтийн санал аваагүй;
6. Хот төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм зөрчиж боловсруулсан зураг төслөөр барилга барих өргөдөл, хүсэлт;
7. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан болон барилга угсралтын ажил эхлүүлсний дараа барилга барих зөвшөөрөл хүссэн өргөдөл, хүсэлт;
8. Нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж, ашиглуулж, өмчлүүлэхээр төлөвлөөгүй байршилд газар эзэмших, ашиглах, өмчлөх хүсэлт гаргасан;
9. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4 дэх заалтыг зөрчиж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй буюу тухайн байгууллага өмнө нь хянан шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан өргөдөл, хүсэлт.
Тав. Нийслэлийн нутаг дэвсгэрийн шинээр төлөвлөгдөх суурьшлын бүсэд хийгдсэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө Нийслзлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсаны дараа иргэдэд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлж, өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэж байхыг холбогдох Засаг дарга нарт, шинэ суурьшлын бүсэд иргэд зөвшөөрөлгүй суурьшихаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажпыг тогтмол зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Зургаа. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд болон холбогдох Ажлын хороодод үүрэг болгосугай.
Долоо. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Шинээр барилгын ажил эхлүүлэхгүй байх түхай” 2012 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 7 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА Д.БАТТУЛГА
Шинээр боловсруулах болон нэмэлт,өөрчлөлт оруулах хууль, УИХ-ын тогтоолын төслийн жагсаалт
1. Хот байгуулалтын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
2. Хот, суурины ногоон байгууламжийн тухай хууль
3. Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль
4. Авто зогсоолын тухай хууль
5. Барилгын түхай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах түхай хууль
6. Нийслэлийн эрх зүйн байдлын түхай хуулийн шинэчилсэн найруулга
7. Улаанбаатар хотын эрх зүйн байдпын тухай хууль
8. Нийслэл хотын татварын тухай хууль
9. Улаанбаатар хотын хөгжпийн Ерөнхий төлөвлөгөөг батлах тухай хууль
10. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хил хязгаарыг тогтоох тухай хууль
11. “Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл