Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын зам гудамж, “Арцат апартмент” СӨХ, болон иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу уг хорооллын захиалагч “Эрин говь” ХХК-д 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09/2669 дугаартай албан мэдэгдэл хүргүүлсэн .
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хангарьд ордны 11 давхарт явуулж, “Арцат апартмент” хотхоны дунд барилгын ажлын зөвшөөрөлгүй баригдсан 1 давхар барилгыг буулгах асуудлаар явуулсан.
Сонсох ажиллагаагаар “Эрин говь” ХХК-д “Арцат апартмент” хотхоны дунд барилгын ажлын зөвшөөрөлгүй баригдсан 1 давхар барилгыг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор буулгах үүрэг өгч, тухайн барилгыг буулгуулан газрыг чөлөөлүүлж ажиллаа.