Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор гамшгаас хамгаалах дадлага сургуулийг тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна.
Энэхүү сургалтаар Хот байгуулалт, хөгжлийн газар Нийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн аюулын үед зарлан мэдээлэх, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх, аврах түр орон байраар хангах, хор уршгийг арилгах, сэргээн босгох арга хэмжээг удирдлага болгон “ Барилга, хот байгуулалт, түр орон байраар хангах” үүрэгтэй оролцож байна.
Тус сургалтыг “Ковид-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургуулийг гурван үе шаттайгаар зохион байгуулахаар болжээ.
• Нэгдүгээрт “Коронавирусын халдварт цартахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт команд штабын сургуулийг зохион байгуулж, коронавируст халдварын тохиолдолд үед авах арга хэмжээний талаар төрийн болоод олон улсын байгууллагын хамтын ажиллагааг хэлэлцэнэ.
• Хоёрдугаарт “Коронавирусын халдварт цартхалын үеийн хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургуулийн хүрээнд Буянт-Ухаа спортын ордныг түшиглэн эмнэлгийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх 300 ортой эмнэлэг, Хан-Уул дүүргийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд 100 ортой эмнэлгийг дуурайлган үзүүлэх бол ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн хээрийн эмнэлэг дэлгэнэ.
• Гуравт, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөл хорио тогтоох дадлага сургуулийг хийнэ.