Зураг төслийн зөвлөх байгууллага, архитекторуудад:
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.5, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 275, 276-р тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/241 дүгээр захирамж, Газрын даргын А/40, А/30 тушаалыг үндэслэн Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зурагт тавигдах шаардлага болон албан тушаалын өөрчлөлтийг баталж мөрдүүлж эхлээд байна. Энэ нь хот байгуулалтын менежментийн мэдээллийн санг нэг стандартаар жижүүрлэж, баяжуулах, батлагдсан MNS 6736 : 2018 стандартыг хэрэгжүүлэх мөн зураг төслийн чанар сайжирч, хөрөнгө оруулагчдын цаг хугацааг хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Иймд батлагдсан загварыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож Хот байгуулалтын тухай хуулийн 22.1.1-д заасны дагуу хот байгуулалтын тухай хууль, тогтоомж, норм ба дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөх үүргээ биелүүлж хамтран ажиллана уу.
Жич: Үүнтэй холбоотой стандарт хангасан жишиг загвар зургийг зөвшилцсөний дагуу газрын цахим хуудсанд байршуулах боломжтойг уламжилж байна.
[googlepdf url=”http://uda.ub.gov.mn/wp-content/uploads/2020/a_tushaal/А-30.pdf” width=”100%” height=”1000″]
[googlepdf url=”http://uda.ub.gov.mn/wp-content/uploads/2020/a_tushaal/А-40.pdf” width=”100%” height=”1000″]