Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2019 оны А/510 дугаар “Ажлын хэсэг байгуулах” тухай захирамж гарсан.
Энэхүү ажлын хэсэг нь ”Төрийн үйлчилгээг цахимжуулж, уламжлалт загварыг шинэчлэн иргэн, аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цаг хугацаа хэмнэх зорилгоор нийслэл, дүүргүүдийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”, “Нэг цонхны үйлчилгээ”-г операторын горимд шилжүүлж “Үйлчилгээний нэгдсэн төв” болгон өөрчлөх, төрийн үйлчилгээнд шинэчлэл хийх, зохион байгуулалтын арга хэмжээ авах юм.
Хот байгуулалт хөгжлийн газар одоогоор 26 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бөгөөд үйлчилгээг операторын горимд шилжүүлэх зохион байгуулалтын ажлыг мөн хийж байна.
Манай хөрш ОХУ-ын нийслэл Москва хот төрийн үйлчилгээг энэ горимд 2013 онд шилжүүлсэн туршлагатай бөгөөд Улаанбаатар хот үйлчилгээг операторын горимд шилжүүлснээр иргэд шуурхай үйлчилгээ авах нөхцөл бүрдэх давуу талтай юм. Тухайлбал Нийслэлийн Үйлчилгээний нэглсэн төвд нэг байгууллагын үйлчилгээний ажилтан дээр дугаарлаж хүлээлгүй альч операторт очсон нийслэлээс үзүүлж буй бүх үйлчилгээг авах боломж бүрдэнэ гэсэн үг юм.