Тендерийн урилга

Тендер шалгаруулалтын нэр: Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020 онд худалдан авах Хот байгуулалтын мэдээллийн сангийн тоног төхөөрөмж нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ/202004626

Хот байгуулалт, хөгжлийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020 онд худалдан авах Хот байгуулалтын мэдээллийн сангийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг татан авна уу.

Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн жил бүрийн борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна. /2018 он, 2019 он/

2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.

3. Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажил: Сүүлийн 2 жил буюу  2018, 2019 онд ижил төстэй гэрээт ажил гүйцэтгэсэн байна.

Тендерийн баталгаа: 3,891,508төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.

Засгийн газрын бондоор ирүүлсэн тендерийн баталгааг хүлээн зөвшөөрнө. Тендерийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10.00 цагаас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ. 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхтэй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно

Монгол, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо , Ц.Жигжиджав, Нутгийн захиргааны 2-р байр, 11, 13 давхар, Утас: 313262,
Имэйл хаяг: info@uda.ub.gov.mn
Веб хаяг: www.uda.ub.gov.mn