Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны жилийн тайлангийн хурал энэ оны 12 дугаар сарын 27-ны өдөр боллоо.
2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний тайланг газрын дарга Б.Ууганбаяр танилцуулж ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн ур чадвараар хамт олноо хошуучлан ажилласан алба хаагчдыг шагнаж, урамшуулсан юм.
“Сангийн яамны Жуух бичиг”-ээр эд хариуцагч Ш.Отгонтуяа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг”-ээр инженер С.Пүрэв-Очир нар шагнагдлаа.
Ажил мэргэжлээрээ бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчдынхаа цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.