Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн 2019 оны гуравдугаар улирлын ажлын тайлан

“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай” хууль, Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл,гомдлыг шийдвэрлэх тухай” А/1086 дугаар захирамжийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаж байна.

2019 оны 09 сарын 30-ны байдлаар иргэдээс Өргөдөл, гомдол санал хүсэлтийн цахим систем буюу “UB ERP” дотоод удирдлагын систем дээр ирсэн нийт 977 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж байна.

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц:

Нийт                                                                            977

Хугацаандаа байгаа                                                 104

Шийдвэрлэсэн                                                          873

Шийдвэрлэлтийн явц                                               89,2

Индекс                                                                       0,78 /B/

Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн явц                  14 хоног байна

Өргөдөл, гомдол шийдвэрлэж хариу өгсөн байдал / 3 жил/

Хүлээн авсан хэлбэр 2017 2018 2019
1200 тусгай дугаарын утас 123 142 225
www.Ub12000.mn 61 70 14
11-11төв 216 241 56
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв 736 549 572
Байгууллага 34 36 95
Smart UB аппликейшн, Clean UB аппликейшн 1 29 15
Нийт 905 864 977

Төрлөөр ангилбал

Он 2017 2018 2019
Талархал 0 2
Хүсэлт 686 619 692
Мэдэгдэл 0 2 2
Санал 6 11 12
Гомдол 211 230 271
Нийт 905 864 977

Өргөдөл,гомдлын хандалтын тайлан/Эхний 3 гол үзүүлэлтээр/

Д/д Асуудал Нийт тоо
Он 2017 2018 2019
1 Барилга, байгууламж барих, өргөтгөх хүсэлт 168 139 90
2 Барилга байгууламжийн ажлыг зогсоох тухай 83 80 92
3 Барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлын тухай 65 55 65