Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Азийн хотуудын төрөөс баримталж буй орон сууцны бодлого, хөгжүүлэлтэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор “Азийн хотуудын орон сууцны IV форум”-д зориулсан үзэсгэлэн Сүхбаатарын талбайд 10 дугаар сарын 11- ээс 10 дугаар сарын 29-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Энэхүү үзэсгэлэнд Хот байгуулалт, хөгжлийн газрын нэгжүүд дараахи хуваарийн дагуу иргэдэд мэдээлэл өгч ажиллаж байна.
Д/д | Хариуцах нэгж, албан хаагч | Өдөр, цаг |
1 | Ерөнхий архитекторын ажлын алба | 10 сарын 11 1100-1600 |
2 | Хот төлөвлөлтийн хэлтэс | 10 сарын 14 1100-1600 |
3 | Хот дахин хөгжүүлэх хэлтэс | 10 сарын 15 1100-1600 |
4 | Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтэс | 10 сарын 16 1100-1600 |
5 | Хот байгуулалтын мэдээллийн хэлтэс | 10 сарын 17 1100-1600 |
6 | Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтэс | 10 сарын 18 1100-1600 |
7 | Барилга, байгууламжийн хяналтын хэлтэс | 10 сарын 21 1100-1600 |
8 | Хуулийн хэлтэс | 10 сарын 22 110-1600 |
9 | Ерөнхий архитекторын ажлын алба | 10 сарын 23 1100-1600 |
10 | Хот төлөвлөлтийн хэлтэс | 10 сарын 24 1100-1600 |
11 | Хот дахин хөгжүүлэх хэлтэс | 10 сарын 25 1100-1600 |
12 | Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтэс | 10 сарын 28 1100-1600 |
13 | Хот байгуулалтын мэдээллийн хэлтэс | 10 сарын 29 1100-1600 |