Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Уг зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох шинэ технологи бүхий цогц системийг нэвтрүүлээд байна. Системүүдийг олон нийтэд танилцуулах арга хэмжээ маргааш буюу арваннэгдүгээр сарын 20-нд Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулах гэж байна. 10:00 цагт “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” арга хэмжээний нээлт болох бол 14:00 цагт Орон зайн мэдээллийн системд суурилсан нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн нээлт болох юм.Нээлтийн арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар болон холбогдох яам, агентлагууд, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, нэгжийн дарга, хүний нөөцийн болон мэдээллийн технологи хариуцсан ажилтнууд оролцоно гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
Related Posts
“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах” ажилд санал, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа
- admin
- 2019-10-14
- 0
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVII хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг хэлэлцүүлсэн. Тус хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 […]
Монгол Улсын Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар тус газрын үйл ажиллагаатай танилцав
- admin
- 2020-07-23
- 0
Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нь тус газрын үйл ажиллагаа болон цаашид хэрхэн харилцан уялдаатай, үр дүнтэй хамтарч ажиллах талаар […]
Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэх компанид батламж гардууллаа
- admin
- 2019-09-25
- 0
Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах замаар иргэдийг орон сууцаар хангах, Хуучин баригдсан орон сууцны нөхцөлийг сайжруулах, шинээр барилгажуулах, Иргэдийн оролцоотойгоор […]