“Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлалаа

Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх Хүн, Орчин, Төлөвлөлт төвтэй /Х.О.Т/ бодлогын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжийн дагуу Иргэдийг ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, авто машины хөдөлгөөнд саад учруулахгүй байх “Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршил загвар зураг төсөл боловсруулах уралдааныг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд зарлаж байна.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллагууд мөн хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутнууд оролцох боломжтой бөгөөд уралдаанд оролцох материалыг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10:00 – 16:00 цагийн хооронд Нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордон, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээн авна.

Ирүүлсэн бүтээлүүдийг 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 11 дүгээр сарын  10-ны өдрүүдийн хооронд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын цахим хуудас  www.uda.ub.gov.mn сайтад байршуулан иргэд олон нийтээс санал авна. Уралдааныг дүгнэхдээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан Комисс хуралдаж олон нийтийн саналын дүн болон уралдааны удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн шалгаруулна.

Уралдаанд ирүүлэх бүтээлүүдэд тавигдах шаардлага нь:

  • Төслийн үзэл санаа, шинэлэг байдал
  • Байршил, төлөвлөлтийн шийдлийн оновчтой байдал
  • Орчин үеийн технологийн шийдэл тусгасан байдал
  • Хөрөнгө оруулалт, менежментийн үр ашигтай байдлыг төлөвлөх юм.

Удирдамж

[googlepdf url=”http://uda.ub.gov.mn/wp-content/uploads/2019/10/Udirdamj.pdf” width=”100%” height=”900″]

Зургийн даалгавар

[googlepdf url=”http://uda.ub.gov.mn/wp-content/uploads/2019/10/Daalgavar.pdf” width=”100%” height=”900″]