БНСУ-н Чүн-Ан Их сургуулийн Архитектурын тэнхимийн профессор Янг Ү Хёнг хүлээн авч уулзав

Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр БНСУ-н Чүн-Ан их сургуулийн архитектурын тэнхимийн профессор Янг Ү Хён болон тус сургуульд Монгол улсаас суралцаж байгаа Г.Ундрам, холбогдох төлөөллийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Нийслэл хотын одоогийн байдал, хот төлөвлөлт, хотыг орон сууцжуулах бодлого чиглэл, хотод үүсээд байгаа хүндрэлийн талаар нээлттэй ярилцаж, уулзалтын төгсгөлд тус сургуульд суралцагч Г.Ундрамын бэлтгэж байгаа “Хот, хороолол төлөвлөлт”–ийн магистрын дипломын ажлын талаар санал солилцов. Мөн цаашид Улаанбаатар хотод хэрэгцээтэй байгаа хот төлөвлөлтийн чиглэлийн судалгаа шинжилгээний ажилд хамтран оролцох хүсэлтэй байгаагаа хоёр талаас илэрхийлж уулзалтыг өндөрлөв.