Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

  1. Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар нь Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлын зураг төсөл  боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь дараах ажлуудаас бүрдэнэ. Үүнд:

  • Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны АШҮН-26 дугаар ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин барилгажуулах төслийн инженерийн дэд бүтцийн ажлын зураг төсөл;   
  • Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 36а, 36б дугаар ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин барилгажуулах төслийн инженерийн дэд бүтцийн ажлын зураг төсөл;  
  • Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин барилгажуулах төслийн инженерийн дэд бүтцийн ажлын зураг төсөл;   
  • Сүхбаатар дүүргийн 4 хорооны “Худаг усны 36”, “Дулааны 18” дугаар ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин барилгажуулах төслийн инженерийн дэд бүтцийн ажлын зураг төсөл;   
  • Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 200, 201, 202 дугаар ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин барилгажуулах төслийн инженерийн дэд бүтцийн ажлын зураг төсөл;  
  • Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Давхрын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин барилгажуулах төслийн инженерийн дэд бүтцийн ажлын зураг төсөл;   

2.Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  1. Ерөнхий танилцуулга, шинэлэг санаа, туршлагын талаарх мэдээлэл
  2. Аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ /Хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх/ 
  3. Гүйцэтгэгч нь дараах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага байна. /Хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх /Барилга, хот байгуулалтын яамны ЗТ-3.2, ЗТ-6.1, ЗТ-6.2, ЗТ-6.3, ЗТ-6.4, ЗТ-11.2-т заасан тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж байгууллага байна.
  4. Сүүлийн 3-н жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын мэдээлэл, бүтээлийн жагсаалт
  5. Голлох мэргэжилтэн, инженер, техникийн ажилчдын товч танилцуулга (CV)
  6. Харьяалагдах банк, нийгмийн даатгал, Нийслэлийн шүүхийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn сайтыг ашиглан авсан цахим тодорхойлолт /Тодорхойлолтуудыг тус тендер зарлагдсанаас хойш гаргаж ирүүлэх/

3. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 06 дугаар сарын 28ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд өдөр бүр 08:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Цахим Худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээр 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 10:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болох ба дээрх заалтууд ижил үйлчилнэ.

Тендерийн материалыг Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар

Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг,  Ц.Жигжиджавын гудамж 7/1,
Нийслэлийн засаг захиргааны II байр 13 давхар, Утас: 11-
321943