Улаанбаатар Марафонд нэгдэцгээе” аянд “Хот байгуулалт, хөгжлийн газар” нэгдлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар Марафонд нэгдэцгээе” Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шилжин явах цомыг 2022 оны 05-р сарын 03-ны өдөр “Нийслэлийн Өмчийн харилцааны газар” -аас хүлээн авлаа.
Аяны хүрээнд нийт албан хаагчдын дунд 7 төрөлт спортын тэмцээнүүдийг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.
1. Зуун буудалт даам
2. Шатар
3. Дартс
4. Боулинг
5. Буухиа тэмцээн
6. Сагсан бөмбөг
7. Гар бөмбөгийн тэмцээн
Байгууллагын нийт мэргэжилтнүүдийг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, тогтмол дасгал хөдөлгөөнтэй байлгах зорилгоор 7 хоногт 1 удаа спорт заал авч идэвхтэй хамрагдаж байна.