БОЛЗОШГҮЙ АЮУЛЫН ҮЕИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2015 оны 416 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөө”-г үндэслэн Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газартай Санамж бичиг байгуулахаар ажиллаж байна.

                Тус ажлын хүрээнд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр, Ерөнхий архитекторын ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Баттөмөр, Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнх-Эрдэнэ, нийслэлийн Онцгой байдлын газрын ахлах мэргэжилтэн Д.Шижирболд, Жайка олон улсын байгууллагын Газар хөдлөлийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төслийн ахлагч Киёотака Одава, төслийн мэргэжилтэн Д.Одбаяр нар цаашид хийх ажлын талаар санал солилцлоо.

                Санамж бичгийн зорилго нь газар хөдлөлтөд нэрвэгдэгсэд болон орон гэргүй болсон хүмүүст яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээний хүрээнд түр хоргодох байр болон түр цугларах талбайг ашиглах ажлыг шуурхай зохион байгуулахад оршиж байгаа юм.