Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэр, тогтоолын хэрэгжилтийг хангах тухай

Монгол Улсад коронавируст халдвар /COVID-19/-ын анхны батлагдсан тохиолдол гадаад орнуудаас зөөвөрлөгдөн орж ирсэнтэй холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Улсын Онцгой комиссын 10 дугаар хуралдааны шийдвэр, Улсын Онцгой комиссын 5 дугаар тогтоолоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжүүллээ.

Иймд тус газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтэс нь Засгийн газрын 2020 оны 64 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 30-ны ѳдрийг хүртэл Нийслэлийн нутаг дэвсгэрт байнгын ашиглалтад оруулах барилга байгууламжуудад Улсын комиссын мэдэгдэл тараах, улсын комисс ажиллахгүй болсныг мэдэгдэж байна.

[googlepdf url=”http://uda.ub.gov.mn/wp-content/uploads/2020/20200319102402_UR2X55HYS1.pdf” width=”100%” height=”1000″]