Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын албан хаагчид Нийслэл хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойн өдрийг угтан Энхтайвны гүүрнээс Замын цагдаагийн уулзвар хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж замын зорчих хэсгийн 2 талын явган хүний зам, талбайн ногоон байгууламжийн хог хаягдыг цэвэрлэж, гэрэлтүүлгийн шон, хашаа, хайс дээрх зарлал, наалтыг хуулж цэвэрлэх зэрэг ажлыг өнгөрөгч баасан гаригт хийв. Цэвэрлэгээнд тус газрын 72 албан хаагч оролцож 41 ширхэг шуудай хогийг төвлөрүүлэн ачуулав.