Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцанд төсөл хэрэгжүүлэх эрх авсан “Эм Эм Жи Капитал” ХХК-ний батламжийг гардуулав

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/202 дугаар  захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн, ашиглалтын шаардлага хангахгүй болсон Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх орон сууцны Дулааны 18, Худаг усны 36 дугаар байрны барилгажилтын төслийг боловсруулж, хэрэгжүүлэхээр “Эм Эм Жи капитал” ХХК шалгарсныг батламжилж, 2018 оны 12 дугаар сарын 17-ний өдөр төсөл хэрэгжүүлэх эрх олгосон батламжийг гардуулан өгөв.