Нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04”-т заасан хүн амын тооцоот нягтрал 1 га газарт 460 байх хязгаарыг давсан нийслэлийн 6 дүүргийн 111 байршилд инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй байх шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргалаа.
[googlepdf url=”http://uda.ub.gov.mn/wp-content/uploads/2018/12/Zahiramj_A-1148.pdf” width=”100%” height=”950″]