“Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор дараах таван байршилд хүн амын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай орчинг бүрдүүлэх хот байгуулалтын баримт бичиг боловсруулагдсан. Үүнд:
- Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө /129 га талбай/;
- Авто худалдааны төв орчмын шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө /11 га талбай/;
- Био-Сонгино орчмын шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө /89.8 га талбай/;
- Улиастайн амны шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө /107.6 га талбай/;
- Яармагийн спорт цогцолбор орчмын шинэ суурьшлын бүсийн барилгажилтын төсөл /2.23 га талбай/;
Дээрх ажлуудад Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар магадлал хийх орон тооны бус экспертүүд томилогдож магадлалын ерөнхий дүгнэлт гарсан бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 167 дугаар тогтоолоор батлагдсан.
[googlepdf url=”http://home.uda.ub.gov.mn/wp-content/uploads/2018/03/5_bairshil_negds_web_saited.pdf” width=”100%” height=”600″]