Нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Аэро сити дагуул хотын ерөнхий төлөвлөгөөний тодотгол боловсруулах” ажлын хүрээнд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу дараах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
- 06.12: Нийслэлийн Засаг даргын А/414 дүгээр “Эрх шилжүүлэх тухай” захирамж батлагдсан.
- 06.13: Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын А/44 дүгээр “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаал гарсан.
- 07.06: Үнэлгээний хороо Барилга, хот байгуулалтын Яамнаас ажлын даалгавар хүлээн авсан.
- 07.17 Тендерийн баримт бичгийг боловсруулах, олон нийтэд тендерийн урилгыг зарлах тухай хуралдав.
- 07.18: Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг боловсруулж, батлуулсан.
- 07.20: Үндэсний шуудан, Монголын үнэн, Зууны мэдээ өдөр тутмын сонин болон www.tender.gov.mn, www.mpa.ub.gov.mn цахим хуудсанд зөвлөх үйлчилгээний тендерийн зарлалыг нийтэлсэн.
- 07.31: Зөвлөх үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалтад орох аж ахуйн нэгж, байгууллагын тендерийн мэдүүлгийг хүлээн авсан.
- Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих Аэро сити дагуул хотын ерөнхий төлөвлөгөөний тодотгол боловсруулах НХТЕТГ/201707001 дугаартай ажлыг гүйцэтгэхээр “Гоби травэл” ХХК, “ИЗМНЭГ” ХХК, “Нийслэлийн зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ, “Нарт дизайн” ХХК, “Нью Урбанизм” ХХК-аас тус тус саналын мэдүүлэг ирүүлсэн.
2017.09.25: Хураангуй жагсаалтад багтсан “Гоби травэл” ХХК, “ИЗМНЭГ” ХХК, “Нийслэлийн зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ, “Нарт дизайн” ХХК-уудад зөвлөх үйлчилгээний тендерийн урилгыг хүргүүлсэн бөгөөд 2017.08.31-ний өдрийн 10.00 цагт бүх оролцогчид тендер санал ирсэн. Үнэлгээний хорооны дүгнэлтээр “Гоби травэл” ХХК шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж гаргаж нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлэв.