Хот байгуулалтын мэдээллийн хэлтэс 2017 онд

Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн 11 албан хаагчид нь 2017 онд барилгад хаяг дугаар олгох, барилга, байгууламжийн байр зүйн зураг хүлээн авах, тэг тэнхлэгийн мэдээллийг хүлээн авах, хот байгуулалтын мэдээ, мэдээллээр үйлчлэх зэрэг нийт 3457 иргэн, аж ахуйн нэгжид үйлчилж, 296 албан бичиг хүлээн авч хугацаанд нь шийдвэрлэн ажиллаж байгууллагын 2017 оны ШИЛДЭГ ХЭЛТЭС-ээр шалгарлаа

1. ХОТ БАЙГУУЛАЛТЫН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ТОНОГ, ТӨХӨӨРӨМЖ, ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ.

НЗД-ын 2017 оны А/228 дугаар захирамж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Хот байгуулалтын мэдээллийн сангийн тоног төхөөрөмж, програм хангамжийг шинэчлэн сайжруулж, төрийн байгууллага хоорондын мэдээллийн урсгалын найдвартай хэвийн тасралтгүй ажиллагааг ханган ажиллаж байна. Хот байгуулалтын мэдээллийн сангаас нийслэлийн дундын мэдээллийн сан руу 8 бүлэг мэдээллийг серверээр дамжуулан иргэд, байгууллагуудад цахим орчинд түгээх, ил тод нээлттэй харуулах үйл ажиллагааг хийж гүйцэтгэж байна.

 

2. ХОТ БАЙГУУЛАЛТЫН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН СУУРЬ ӨГӨГДӨЛ БОЛОХ М1:5000 МАСШТАБТАЙ БАЙРЗҮЙН ЗУРГИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГ НИЙТ 500.1 ГА ТАЛБАЙ БАЙРЗҮЙН ЗУРГААР БАЯЖУУЛЛАА.

 

 

 

 

3. НИЙСЛЭЛИЙН ХОТ БАЙГУУЛАЛТЫН МЭДЭЭЛЛИЙН САН ДАХ ОРОН ЗАЙН ДЭД МЭДЭЭЛЛИЙН САНГ БҮРДҮҮЛЖ АЖИЛЛАСАН.

  • Төсвийн хөрөнгөөр шинээр баригдсан болон өртгөтгөл шинэчлэлт хийгдсэн 99 км авто зам, 59 байршилд явган зам, авто замын 3 уулзвар, 39 байршилд гэрэлтүүлэг, 23.5 км дулааны шугам, 225.7 км цахилгаан шугам, 35ш цахилгааны дэд өртөө, 28.9 км ус хангамжийн шугам, 19.9 км ариутгах татуургын шугам, 18.2 км ус зайлуулах шугам, 29.1 км холбооны шугам, Багахангай дүүргийн ус хангамжийн 25,7км, ариутгах татуургын 13,7 км шугамын мэдээллээр инженерийн шугам, сүлжээний мэдээллийн сан,
  • Мөн 39 цэцэрлэг, 17 сургууль, 127 хороо, цагдаа, өрхийн эмнэлгийн цогцолбор, 32 нэгдсэн эмнэлэг, онцгой байдлын 60 дуут дохио зарлан мэдээллэх самбарын 40 байршил, 787 эмийн сан, 128 дүүргийн өрхийн эмнэлэг, улсын болон хувийн 404 эмнэлэг, 189 шатахуун түгээх станц, 91 ерөнхий боловсролын сургууль, 204 төрийн өмчийн цэцэрлэг, 132 хорооны статистик мэдээлэл зэргээр орон зайн дэд сангуудыг тус тус шинэчлэн баяжуулсан.

 

4. УЛААНБААТАР ХОТОД ШИНЭЭР БАРИГДСАН БОЛОН ХАЯГ ТОДОРХОЙГҮЙ НИЙТ 1213 БАРИЛГАД ЗИПКОД, ГУДАМЖНЫ НЭР, БАРИЛГЫН ДУГААРЫГ ОЛГОЖ, ХАЯГЖУУЛАЛТЫН АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

 

 

 

 

5. УЛААНБААТАР ХОТОД ШИНЭЭР 2 ГУДАМЖ, 1 ОРОН СУУЦНЫ БИЧИЛ ХОРООЛОЛ, 1 ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭН БАТЛУУЛЛАА.

  • Хан-уул дүүрэгт Удирдлагын академийн гудамж
  • Хан-уул дүүрэгт Г.Цэрэнчимэдийн гудамж
  • Хан-уул дүүрэгт Шинэ яармаг-1 орон сууцны бичил хороолол
  • Чингэлтэй дүүрэгт Олон булагтайн цэцэрлэгт хүрээлэн

 

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОО /2017он/

д/д

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭР

улирал

I II III IV

Нийт

1 Хот байгуулалтын мэдээллийн сангийн мэдээллээр үйлчлүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тоо Зургийн эх бэлтгэл 44 53 53 59 209
Тоон мэдээ 10 92 30 95 237
2 Инженерийн шугам сүлжээний зурган мэдээллийн тоо 34 58 39 28 159
3 Хаяг, дугаар олгосон барилгын тоо Шинээр 275 253 321 235 1213
Дахин 56 12 35 31 164
4 Байр зүйн зураг мэдээллийн санд хүлээн авсан тоо 155 127 435 624 1341
5 Тэг тэнхлэгийн мэдээллийг хүлээн авсан тоо 32 112 99 49 293
6 Шинээр нэршүүлсэн бичил хорооллын тоо 1 0 0 0 1
7 Шинээр нэршүүлсэн гудамжны тоо 2 0 0 2
8 Шинээр нэршүүлсэн цэцэрлэгт хүрээлэнгийн тоо 1 0 0 1