Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өсвөр үе хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах, иргэд олон нийтийн мэдлэг, ойлголт, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас зарласан “Анзаар аян”-нд Хот байгуулалт, хөгжлийн газрын хамт олон нэгдэж Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр зохион байгуулсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдэг, таних арга, хууль эрх зүйн хариуцлага” сэдэвт сургалтад нийт албан хаагчид бүрэн хамрагдав.
Монгол Улсад сүүлийн зургаан жилд 1400 хүн хар тамхины гэмт хэрэгт холбогдсоноос 92.3 хувийг 13-35 насны залуучууд эзэлж байна. Жил ирэх тусам мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх залуучууд нэмэгдэж, гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа учраас #АНЗААР аяныг эхлүүлжээ.