Хот байгуулалт, хөгжлийн газар нь нийт албан хаагчдадаа “Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандарт”-ыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр сургалт зохион байгууллаа. Байгууллагын стратеги, үйл ажиллагааны эрсдэлийг тооцон, бодлого хэрэгжүүлэх, үйл ажиллагааг үр дүнтэй, чанартай удирдан явуулахын тулд олон улсын чанарын стандартыг нэвтрүүлж байна.
Стандартыг нэвтрүүлснээр байгууллагын үйл ажиллагаа чанарт суурилан, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг дээд шатны байгууллага, салбарын байгууллага, иргэдэд хүргэнэ.