Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тухай” А/1357 захирамжийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд гэр хорооллын айл өрхүүдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулан ажиллахыг үүрэг болгосон. Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийгзураг болон видео хэлбэрээр бэлтгэсэн бөгөөд тус зөвлөгөө, зөвлөмжийг иргэд олон нийтэд мэдээлэн ажиллаж байна.